Амиа алдсан цэргийн оршуулгын зардлыг дааж, ар гэрт нь 5 жилийн цалингийн тэтгэмж олгоно

2021-03-31

Хугацаат цэргийн алба хаагч харамсалтайгаар амь насаа алдсантай холбогдуулан Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд мэдээлэл хийв.

Талийгаачийн ар гэр, төрөл төрөгсдөд Монгол Улсын Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлж, уучлалт хүссэн.

Энэ үеэр ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг “Цэрэг зодож аминд нь хүрсэн салааны дарга Г-г Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

Цаашид ийм зүйл гаргахгүйн тулд Хуурай замын цэргийн ангийн бусад албан тушаалтнуудыг шалгаж, цэргийн алба хаагчдад ёс зүйн сургалт оруулна.

Байлдагч Б албан үүрэг гүйцэтгэхтэй холбогдсон ослын улмаас нас барсан гэж дүгнэсэн. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу ар гэрт нь таван жилийн цалинтай тэнцэхүйц хэмжээний нэг удаагийн тэтгэмж, оршуулгын зардлыг гаргахаар болсон” хэмээн ярьсан юм.

Цэргийн ангид хүнтэй ажиллаж байгаа бүрэлдэхүүний сэтгэхүй, хандлагыг нь өөрчлөх чиглэлд ажиллахгүй бол “боль” гэж тэмцээд үр дүнд хүрэхгүй гэдгийг маш сайн ойлгож байна гэж Хуурай замын цэргийн команплагч Бригадын генерал н.Амгаланбаатар хэлсэн юм.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ