Нийслэлийн АН-ын удирдлагууд руу монгол дээлтэй залуус ГУРИЛ ЦАЦАЖ, эсэргүүцлээ илэрхийлэв

2022-05-11

Нийслэлийн АН-аас “Монголоо Беларусь болгохгүй” жагсаалыг хэлмэгдсэдийн хөшөөний урд зохион байгуулж байна. Жагсаалыг үеэр Х.Бээжин нарын дээлтэй иргэд Д.Сосорбарам гуай руу гурил цацаж, эсэргүүцлээ илэрхийлэв.

Д.Сосорбарам “Над руу гурил цацсан гурилууд Х.Баттулгатай, Азизовтайгаа Монголоос тонил” гэв.

Нийслэлийн АН-аас гаргасан  “Монголоо Беларусь болгохгүй” сонордуулга:

Путины Украин руу халдсан түрэмгийлэл нь дэлхийн ардчилал руу зарласан дайн. Путин хөрш Монгол Улсын ардчиллыг үгүй хийж, шүдэндээ зуух сонирхолтой байна. Энэ санаагаа манайд суух Элчин сайдаараа дамжуулан эрээ цээргүй илэрхийлж байна.

Монголд биологийн зэвсэг үйлдвэрлэж байгаа мэтээр цуурхал тарааж, биологийн зэвсгийг устгах нэрийдлээр цэргийн ажиллагаа гэгчээр манайд халдах гэсэн юм биш байгаа гэж хардахад хүргэж байна.

Путины санаархлыг хэрэгжүүлэхэд бэлэн байгаа Оросын Элчин сайд ганцаараа биш ээ. Тэр ганцаараа биш. Ерөнхийлөгч асан Х.Баттулга тэргүүнтэй хүмүүс Путины тавдугаар цувааны эн тэргүүнд зогсож байна.

Х.Баттулга Путинчуудээ манай намд их хэмжээгээр шургуулж, АН-ыг Путины тавдугаар цуваа болгох замаар Монголыг Беларусь болгох даалгаврыг эздээсээ авчээ.

Х.Баттулга болон Элчин сайд И.К.Азизов нарын хүсэж байгаачлан АН Путины тавдугаар цуваа болох аваас Монголын ардчилал устаж, Беларусь шиг тоглоомын улс болно.

Цаг алдалгүй тэмцэцгээе, Путины Х.Баттулгад тусгаар тогтнолоо алдахгүйн төлөө тэмцэцгээе.

Холбоотой мэдээ