
“Ажлаа хий” жагсаалын төлөөлөл Засгийн газар сайн ажилласан тул цаашид УИХ-ыг тараах асуудлаар жагсахаа мэдэгдлээ.
Залуусын төлөөлөл:
Залуучуудын зүгээс 15 багц 270 гаруй шаардлагыг Засгийн газарт хүргүүлснийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүлээж авсан. Тэр шаардлагуудын 74 хувь нь үнийн өсөлтийг хязгаарлах, 15 хувь нь төсвийн үргүй зардлыг хязгаарлах, 12 хувь нь цалин, нийгмийн баталгааг нэмэгдүүлэх суурь шинэчлэлийн талаар байсан.
Засгийн газар маш шуурхай ажиллаж байгаа. Засгийн газар залуучуудынхаа дуу хоолойг сонсоод, түүхэндээ анх удаа Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд гарч ирсэн. УИХ-ын гишүүд ажлаа хийж чадахгүй бол хоёр дахь том жагсаалыг зохион байгуулна.
МЗХ, МЭХ, Монголын Оюутны холбоод ажлаа хийсэн бол жирийн залуучууд ингээд явахгүй.
Данхар төрийн бүтэц буюу ашиггүй орон тоо хэвээрээ, тэднийг багасгасангүй. Төрийн хэмнэлтийн тухай хууль дээрээ дэд дарга зэрэг үр ашиггүй албан тушаалтнуудыг хасна гэж байхад нэр бүхий УИХ-ын гишүүд нь өмөөрч дуугарч байна. Тэд ашиг сонирхолтой учраас ингэж байгаа. Засгийн газраас хуулиа оруулж ирээд байхад УИХ нь чөдөр тушаа болж байна. Төрийн хэмнэлтийн тухай хуулиа баталчихаад хэрэгжүүлж чадахгүй бол УИХ-ыг тараах чиглэлээр жагсана шүү.