Улаанбаатарт 328 тохиолдол бүртгэгдэж, нийслэлийн хэмжээнд нийт өвчлөл 7000 боллоо

2021-03-31

Сүүлийн 24 цагийн хугацаанд 377 шинэ тохиолдол батлагдаж, 95 хүн эдгэрчээ.

Батлагдсан 377 тохиолдлын 328 нь Улаанбаатар хотод бүртгэгдэж, Улаанбаатар хотын өвчлөл 7,000 боллоо.

Орон нутагт бүртгэгдсэн 49 тохиолдлын 16 нь Дарханд, дөрөв нь Сэлэнгэд, долоо нь Архангайд, Төв, Хөвсгөл аймагт тус тус тав, Өвөрхангай аймагт нэг тохиолдол тус тус бүртгэгджээ.

Мөн коронавирусийн халдвараар эмчлэгдэж байсан 69, 84 настай хоёр иргэн нас барсан талаар ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа мэдээллээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ