Согтуу даргадаа сэхээнд ортлоо зодуулсан хугацаат цэргийн алба хаагч Б амьсгал хураажээ

2021-03-31

Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч бусдад зодуулж, гэмтсэн харамсалтай хэрэг гарсан.

Тодруулбал, Зэвсэгт хүчний 326 дугаар ангид 2021 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн 22:40 цагт цэргийн дүрмийн бус харилцааны зөрчил гарч, тус ангийн салааны захирагч,  дэслэгч Г согтуурсан үедээ харуулчин-байлдагч Б-гийн биед халдаж, хүнд гэмтэл учруулсан юм.

Хохирогчийн биеийн байдал хүнд, тархинд цус харвасан байдалтай ТТАХНЭ-ийн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байсан боловч биеийн байдал нь сайжрахгүй байсаар нас баржээ.

Хэргийн тухайд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр шат шатанд нь хариуцлага тооцно гэдгээ мэдэгдсэн юм.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • uuchilal guigaad arga hemjee awah asuudal bish shvv nowshnuudaa shuud al ooriig ni adilhan bolgo tsergiin albanii yrigalal arai dendlee bi hezeech hvvgee tseregt ywuulahgvi ooroo hairalj osogchihood hvnii gariin shvvs bolgohgvi shvv sdanuud mine hairan saihan hvvhed 😭😭😭😭😡😡

  • Хараал идсэн новшнууд үйлээ эдлэж үхээсэй хүний сайхан үрийг нэг муу хар ус гударсан  ааг омогоо багтааж ядсан новш зодоод ална гэж юу гсн үг вэ цэрэгт очоод алагдсан хүүхдийн тоо хэд болжийж энэ яргалалаа дуусгах юм бэ лалруудаа энэ яргачиддад яг ямар арга хэмжээ авдагаа ил тод болго яргачдаа

  • Зүгээр л хариуцлага тооцоод тооцоод сайжирч бгаа юм хаана бнаа хариуцлага тооцно ч гэх шиг өөрсдийг нь цэрэг болгож хашрааж дэглэм гэдгийн үзүүлэх хэрэгтэй 

Холбоотой мэдээ