Э.Макрон: Украиныг ЕХ-нд элсүүлэхэд хэдэн арван жил шаардагдаж мэднэ

Хэд хоногийн өмнө Европын комиссын ерөнхийлөгч фон дер Лейен “Ирэх сард Европын комисс Украиныг элсүүлэх санал асуулгын талаар өөрийн саналаа өгнө” гэж мэдэгдсэн билээ. Ийнхүү Фон дер Лейеныг дээрх байр сууриа илэрхийлснээс хойш удалгүй Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон “Украин ЕХ-нд элсэхэд хэдэн арван жил шаардлагатай байж мэднэ” гэж мэдэгдлээ.

Францын Ерөнхийлөгч Макрон “Маргааш Европын холбоо Украинд “нэр дэвшигч улс”-ын статус олголоо ч гэсэн түүнийг олгох эсэхээ шийдэх үйл явц аль хэдийн эхэлчихсэн байгаа, би ч гэсэн Украиныг Европын Холбоонд нэгдэх үйл явцыг хурдан урагшлуулахыг хүсэж байна. Гэхдээ бүх үйл явц хэдэн жил, бүр цаашлаад хэдэн арван жил үргэлжлэх болно гэдгийг бүгд мэднэ” гэж мэдэгдлээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn