Наадмын ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар дөрөв дэх удаагаа ажиллаж магадгүй байна

2022-05-10

Наадмын нээлт, хаалтыг найруулах найруулагчийг Шадар сайд С.Амарсайханы тэргүүлдэг Үндэсний их баяр наадмын комиссоос сонгон шалгаруулдаг. 

Тэгвэл энэ жилийн наадмын нээлт, хаалт, Төрийн хүндэтгэлийн концертын найруулагчаар  19 хүний нэр яригдсанаас УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар, “Фантастик” продакшны найруулагч Б.Тамир нар тунаж үлджээ.

Улмаар “Фантастик” продакшны найруулагч Б.Тамир татгалзаж, Улсын драмын эрдмийн театрт хариуцахаар болсон гэх мэдээлэл байгаа. Хэрвээ  Улсын драмын эрдмийн театр хариуцах бол наадмын ерөнхий найруулагчаар Соёлын гавъяат зүтгэлтэн Н.Наранбаатар дөрөв дэх удаагаа ажиллах нь.

Холбоотой мэдээ