“Хүүхдийн хорт хавдрын шалтгааны 69 хувийг агаар, хөрсний бохирдол эзэлж байгаа гэсэн тооцооллыг АХБ-наас гаргасан”

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн/2022.05.10/ хуралдаанаар ЭМД-ын Үндэсний зөвлөлийн тайланг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баярсайхан хүүхдийг хавдрын өвчлөлийг бууруулах чиглэлд салбар ямар бодлого баримталж байгаа талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболдоос тодруулав.

Үүний хариуд Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Манай улсад жилд 100 орчим хүүхэд хорт хавдраар оношлогддогоос 50-60 хувийг нь цусны хорт хавдар эзэлж байна. Нөлөөлж байгаа хүчин зүйлсийн судалгааг хийж эхэлж байна. Эхийн хэвлийд байхад нь хийх оношилгоог сайжруулахаар зорьж байна. Хэд хэдэн эмнэлэг дээр генетикийн оношилгооны лабораториудыг байгуулж байна. Мөн эмчилгээ, хагалгааг Монгол Улсдаа хийдэг болохоор ажиллаж байна. Гадаадад эмчлүүлээд ирсэн бол эмчилгээний зардлын 5 хувийг буцаагаад олгодог. Түүнээс өөр санхүүгийн дэмжлэг үзүүлэх хууль эрх зүйн боломж байхгүй” гэсэн юм.

Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Хүүхдийн хорт хавдрын шалтгааны 69 хувь нь агаар, хөрсний бохирдол гэсэн тооцоог АХБ-наас гаргасан” талаар мэдээллээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn