Ялалтын баярын жагсаалд Монголын Зэвсэгт хүчин өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцжээ

2022-05-10

Ялалтын баярын жагсаал Москва хотоос гадна 20 гаруй хотод болсон. Тэгвэл ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Улаан-Үд хотод болсон жагсаалд Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн оролцсон талаар baikal-daily.ru сайт мэдээлжээ.

Батлан хамгаалах яамнаас тодруулахад сайдын тушаал гараагүй, тэр талаар мэдээлэл байхгүй гэж байсан ч ийнхүү ОХУ-д болсон баярын жагсаалд бие бүрэлдэхүүнээрээ оролцжээ.

Улаан-Үд хотод болсон уг жагсаалд зэвсэгт хүчний штаб, команд, удирдлагын анги, агаарын довтолгооноос хамгаалах болон цэргийн ангиудын жагсаалын багийнхан, дайнд оролцсон ахмад дайчид, хотын иргэд, зочид төлөөлөгчид гээд нийт 1,500 орчим хүн оролцсон байна.

Холбоотой мэдээ