Монгол эрдэмтдийн бүтээсэн Ковид-19-ийн оношлуурыг олон улсад нийлүүлэх талаар судална

2021-03-30

Монгол эрдэмтдийн бүтээсэн Шүлсний ПСР оношлуурыг хэрэглээнд нэвтрүүлэх зөвшөөрлийг АШУИС-ийн эрдэмтдэд гардуулан өглөө.

Төслийн ажил албан ёсоор 2020 оны арванхоёрдугаар сарын 1-нд эхэлж, өнөөдөр хэрэглээнд нэвтрүүлэх зөвшөөрлөө гардан авч байна.

Төслийн удирдагчаар Анагаахын ухааны доктор, дэд профессор Д.Нямбаяр, зөвлөхөөр Анагаахын ухааны доктор, профессор, академич Г.Батбаатар нар зэрэг АШУИС-ийн 10 гаруй эрдэмтэн багш нар оролцжээ.

  1. ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнүүд дээр хийсэн судалгаагаар шүлснээс коронавирусийг эрт үед нь буюу халдвар авсан эхний өдөр нь илрүүлэх боломжтой нь батлагдсан юм.
  2. Импортоор авч хэрэглэж буй оношлуур нь 85-90 мянган төгрөгийн үнэтэй бол шүлснээс коронавирусийг илрүүлэх оношлуур нь 31,200 төгрөгөөр бүтэх боломжтой.
  3. Мөн хариу нь 16 дахин хурдан буюу ердөө 90 минутад гарах юм.

Цаашдаа хөгжүүлж, олон улсад нийлүүлэх талаар судалж үзнэ гэж Анагаахын ухааны доктор, профессор, академич Г.Батбаатар онцолсон юм.

Албан ёсоор нөгөөдрөөс эхлэн шүлсэнд коронавирусийг тодорхойлж эхэлнэ гэлээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ