Э.Одбаяр: Путиныг дэмжигч Засгийн газрыг огцруулах жагсаалыг зохион байгуулна

“No war” хөдөлгөөнөөс Засгийн газрыг огцруулах жагсаалыг өнөөдөр/2022.05.09/ төв талбайд 13:00 цагаас зохион байгуулахаа мэдэгдлээ.

Иргэн Э.Одбаяр:

Жирийн иргэд 11 удаагийн дайныг эсэргүүцсэн жагсаалыг зохион байгуулж, дайны эсрэг дуу хоолойгоо илэрхийллээ. Засгийн газар нь биш юм аа гэхэд ядаж иргэд нь Оросын дохио заавраар байдаггүй юм байна, хүний эрхийг дээдэлдэг юм байна гэдгийг дэлхий дахинаа харуулах гэж дайныг эсэргүүцэн жагссан.

Дайныг дэмжиж буй Засгийн газар огцор.

Засгийн газар дайныг илэрхий дэмжсэн. ОХУ-Украины асуудлаар тодорхой байр суурь илэрхийлэхгүйгээр, дайныг бүх хэлбэрээр дэмжиж байна. Тэр тусмаа Путиныг пропангандаг хэрэгжүүлэгч ОХУ-ын Элчин сайд И.К.Азизовын үгээр ажиллаж байна. Өчигдрийн жагсаалд гэхэд Батлан хамгаалахын яам шууд оролцлоо.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn