Иргэний шилжилт хөдөлгөөн зогсоход 10 хоног үлдлээ

2021-03-30

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн саналт хураалт 2021 оны зургадугаар сарын 9-нд орон даяар явагдах тогтоолыг УИХ-аас баталсан.

Тэгвэл хуулийн дагуу иргэний шилжилт хөдөлгөөнийг улсын хэмжээнд 2021 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн зогсоох аж. Санал авах өдрөөс 60 хоногийн өмнө шилжих хөдөлгөөнийг зогсоож, сонгуулийн дүнг нийтэд мэдээлсний дараах өдрөөс шилжилт хөдөлгөөнийг эхлүүлэх юм байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ