МУБИС-ийн НХУС-ийн Монгол хэлний тэнхимийн докторант Сэцэнтийн зохион бүтээсэн Монгол хэлний орчуулагч үзэг хэрэглээнд нэвтэрчээ.
Тус үзэг нь яриаг бичиг, бичгийг яриа болгохоос гадна монгол бичгийг кирилл, кириллийг монгол бичиг рүү хөрвүүлэх чадвартай.
Мөн монгол, англи, орос, хятад, япон, солонгос, төвөд, уйгур, казах хэлний орчуулга хийж чадах юм.