“Жинхэнэ судалгаагаар нийслэлчүүдийн 97% нь аз жаргалгүй амьдарч байна гэж хариулж байна шүү, дарга нараа”

2022-05-06

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх соёлын ордон барих, усан оргилуурын ашиглалтын төсвийг хасах хүсэлтэй 35.820 иргэний гарын үсэгтэй шаардлагыг хотын удирдлагуудад хүргүүллээ.

Тэрбээр “Нийслэл хотын удирдлагуудын авсан судалгаагаар нийслэлчүүдийн 97 хувь нь аз жаргалтайгаар амьдарч байна гэж гаргасан байдаг. Гэтэл яг бодитоор яваад, судалгаа авахад 97 хувь нь “аз жаргалгүй” гэж хариулсан байна.

Эмнэлэгт нэг сарын дараа оочир байна гэж байна. Тийм байхад аз жаргалтай амьдарч чадах уу? Хүүхдүүд нь цэцэрлэгт сугалаагаар орж байхад аз жаргалтай амьдарч чадах уу.

Талбайн урд талд 10 хүүхэд үхмээргүй байна, амьдармаар байна гээд хандив гуйгаад сууж байна.

Усан оргилуурын ашиглалт болон соёлын ордон барих төсвүүдийг танаж, оронд нь цэцэрлэг сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх, дэд бүтцээ сайжруулахад зарцуулах хэрэгтэй” гэлээ.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.СандагсүрэнУдахгүй нийслэлийн төсөтв тодотгол хийнэ. 200 тэрбумын хэмнэлт хийх шаардлага тулгараад байна” гэлээ.

Холбоотой мэдээ