Эргэн сануулахад, нийслэлийн 97 дугаар сургуулийн хоёрдугаар ангийн сурагч багшдаа зодуулсан хэрэг хоёр хүрэхгүй сарын өмнө гарсан. Энэ хэрэгтэй холбоотойгоор тус сургуулийн Ёс зүйн зөвлөл хуралдаж багшийг ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан байдаг.

Өчигдөр буюу энэ сарын 5-ны өдөр Нийслэлийн 19 дүгээр сургуулийн Иргэний боловсрол, ёс зүйн багш сурагч хүүд гар хүрсэн хэрэг гарчээ.
Улмаар тус сургуулийн Ёс зүйн зөвлөл хуралдаж зөвлөл энэ хуралдаж, тухайн багшийг ажлаас нь чөлөөлөх эцсийн шатны арга хэмжээ авахаар болсон байна.
Тухайн багш өмнө нь сурагчид гар хүрсэн асуудлаар Зөрчлийн тухай хуулиар 300 мянган төгрөгөөр торгуулж байсан байна.