Маскын Twitter-ийг худалдаж авахад Oracle-ийн үүсгэн байгуулагч Ларри Эллисон, Саудын Арабын хунтайж тэргүүтэн туслана

Элон Маск өмнө нь тохиролцсон Твиттерийг худалдан авах гэрээг санхүүжүүлэхэд бэлэн байгаа хөрөнгө оруулагчдаас нийт 7.14 тэрбум ам.долларын саналыг хүлээн авчээ. 19 хөрөнгө оруулагчид Маск, тэр дундаа Binance криптовалютын бирж зэрэгт туслахад бэлэн байна. Brookfield, Fidelity Management & Research, Qatar Holding зэрэг хөрөнгө оруулалтын компаниуд энд багтжээ.

Хөрөнгө оруулагчдын тоонд мөн Tesla-д хувь эзэмшдэг, компанийн ТУЗ-ийн гишүүн Oracle-ийг үүсгэн байгуулагч Ларри Эллисон багтжээ. Эллисон Маскийн Твиттерийн нэг тэрбум ам.долларын гэрээг санхүүжүүлэхэд бэлэн байна.

Твиттерийн хамгийн том урт хугацааны хувьцаа эзэмшигчдийн нэг Саудын Арабын хунтайж Аль-Валид Бин Талал эхэндээ Маскийн саналыг дэндүү бага байна гэж үзээд хүлээж авахгүй гэж мэдэгджээ. Одоо ханхүү энэ гэрээг дэмжиж, Твиттер дэх өөрийн эзэмшиж буй хувь хэмжээгээ үлдээх бодолтой байна.

Маск өөрийн хөрөнгөөс 21 тэрбум долларыг Твиттерийг худалдаж авахад зориулах гэж байна. Мөн тэрээр Morgan Stanley, Bank of America, Barclays Plc зэрэг банкуудтай тохиролцоонд хүрснээр, түүнд 25 тэрбум гаруй ам.долларын санхүүжилт олгохоо мэдэгдлээ.

Эх сурвалж: Bloomberg  


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn