А.Отгонбаатар: УИХ-ын гишүүдийн тоог гурав дахин нэмж, 200 давуулах ёстой

“Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах саналыг гаргалаа.

Тодруулбал, Үндсэн хуулийн сонгуулийг хувь тэнцүүлсэн системээр зохион байгуулах гэж  заасныг пропорциональ системээр явуулах гэж тусгах хэрэгтэй гэлээ.

“Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатар:

УИХ-ын гишүүдийн тоог нэмэх хэрэгтэй. Өнөөдрийн 76-гаа тэжээж дийлэхгүй байна гэж ард түмэн хэлж байна. Тоог нь багасгавал эрх мэдэл нь улам нэмэгдэнэ. Тоог нь нэмж, гишүүдийн эрх мэдлийг задалж, багасгавал жирийн л иргэнтэй адил их хурлын гишүүнтэй болно. Ингэвэл сонгодог буюу зөв парламент бүрдэнэ.

УИХ-ын гишүүдийн тоог 200 давуулах ёстой. Одоогийн тоог гурваар үржүүлээд тавихад болно гэж бодож байна. Хэрвээ тоог 200 болговол УИХ-ны гишүүдийн хангамж буурна.

Монгол Улс гурван сая гаран хүн амтай. Жирийн аавын хүү орж чадахгүй байна, урдуур нь мөнгө цацсан олигархиуд л орж байна. Жирийн иргэд орж ирж суух хэрэгтэй. 2-3 хан жил зүтгээд, улс орноо зүтгэх боломж байна.

Ард түмэн юм яриад ойлгохгүй байна, харанхуй бүдүүлэг болж. Иргэдийг ийм л болгосон байна. Тогтолцоо ярихаар ойлгохгүй, бандааж дотоож ярихаар л ойлгодог болж. Ард түмнийг яг л ингэж гэрлийг нь унтрааж байгаад хулгай хийсэн.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn