Ж.Батзандан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг мэтгэлцээнд дуудлаа

2022-05-05

Ж.Батзандан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг мэтгэлцээнд дуудлаа.

Тэрбээр “Би чамд 50 мянган хүний өмнө хэлсэн, ярьсан юмаа биелүүлнэ гэж итгэн нэг жил зургаан сар хүлээлээ. Хоёулаа гараад ард түмнийхээ өмнө мэтгэлцэе. 32 жил явсан МАНАН-гийн системийн нөхдүүд шинэчлэлийг эрс эсэргүүцэж байгааг мэднэ. Хэрэв чи эрс шинэчлэл хийж чадахгүй бол чиний Засгийн газар унана. Тогтолцоог бүрэн хална гэж ярьсан бус уу? МАНАН-гийн ганц, хоёр хүнийг шоронд хийснээ их юм хийсэн гэж бодож болохгүй. Сахал Д.Эрдэнэбилэгийг шоронд хийлээ ч системээ өөрчлөхгүй бол түүн шиг 10 хүн гарч ирнэ. Тиймээс тогтолцоог шинэчлэх хэрэгтэй.

Эрх баригч намын бодлого бол МАНАН-г дахин санхүүжүүлэх бодлого явж байна.

МАНАН-гийн гол эдийн засгийн суурь бол төрийн өмч нэртэй том ААН-үүд. Бүгдийг нь хувьчлах хэрэгтэй. Хувьчлахдаа Сахал Д.Эрдэнэбилэг мэт хүнд өгч болохгүй.

Та намынхаа барьцаанд орчихсон, намагт суужээ” гэлээ.

Холбоотой мэдээ