Х.Нямбаатар: Комедиануудын элэглэл, иргэдийн шүүмжлэлийг “доромжлол”-д тооцож ял оноохгүй

2022-05-05

Хууль зүйн сайд Х.Нямбаатар Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Манайд сүүлийн 90 жил Эрүүгийн хуульд доромжлох зүйл ангиа байсан. 2017 оноос хойш хасагдсан байдаг. Эрүүл шүүмжлэх бол доромжлох үйлдэл биш. Комедиануудын элэглэл, иргэдийн эрүүл шүүмжлэл бол доромжлол биш. Хүний зургийг дэвсэж байгаад дээрээс нь шээх нь доромжлолдоо орно. Энэ үйлдлийг таслан зогсоох ёстой” гэлээ.

Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 13.15 дугаар зүйлд доромжлох хүний нэр төр, алдар хүндийг олон нийтэд гутаан доромжилсон бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заажээ.

Холбоотой мэдээ