Хүннүгийн үед хамаарах нэн эртний олдвор худалдаалах гэж байсан бүлэг этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна

Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид Монгол улсын нутаг дэвсгэрээс олдсон байж болзошгүй түүх, соёл, археологийн нэн эртний Хүннүгийн үед хамаарах “Шилэн гүц”, “хаш тээг” зэрэг нэн эртний олдворыг хууль бусаар худалдан борлуулах гэж байсан бүлэг этгээдүүдийг 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр илрүүлж, уг хэрэгт Монгол Улсын иргэн А, Х, Д, А нарыг холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.5 дугаар зүйл /Соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлах /-ийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгалтын ажиллагааг үргэлжүүлж эхэлсэн байна.

Эрүүгийн хуулийн 25.5.1 дэх хэсэгт “Соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулсан, зуучилсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” 25.5.2 дох хэсэгт “Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус заажээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ