Т.Доржханд: Асуудал УИХ-ын гишүүддээ биш тогтолцоондоо байна

Төв талбайд “Өөрсдөө өөрчил, үгүй бол тар” жагсаал болж байна.

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

Цөхөрсөн залуучууд хэдэн долоо хоногийн өмнө талбайг дүүргэж жагссан. Гэвч залуучуудын хүссэн зүйл хангалттай хангагдаж чадсангүй.

Улсын төсвөө хэмнэ, өөрсдөө хэмнэ гэсэн шаардлага орж ирсэн. Гэтэл улсын төсөв хэлэлцэж байхад улсын төсөв буурсангүй, түүхэн дэх хамгийн өндөр төсөв болох 18 их наяд батлагдлаа. Залуучууд бидэнд мөнгө өг, халамж өг гэж жагсаагүй. Монголдоо хүн шиг амьдрахыг хүсэж байна.

Асуудал УИХ-ын гишүүддээ биш, тогтолцоондоо байна. Энэ тогтолцоог өөрчлөхгүй бол залуучууд төрийн ордонд суусан ч үр дүн гарахгүй юм байна. Яагаад тогтолцоо гэж?

Данхайсан төрийг цомхотгохгүй бол, сонгуулийн тогтолцоогоо өөрчлөхгүй бол, эдийн засгаа бодлого дээр үндэслэж гаргахгүй бол улс маань хөгжихгүй юм байна.

Тогтолцооны өөрчлөлтийг хийхийн тулд Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхээс өөр аргагүй.

Нийт иргэдийн 40 гаруй хувийн саналыг аваад УИХ-ын суудлын 80 гаруй хувийг авч байна. Тойргийнхоо иргэдийн жорлонг хийж өгөе гээд 30 жил явлаа, хөгжсөнгүй. Энэ хэвээр явбал Монгол Улс Африкийн араас орно.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn