“Торгуулиа хугацаанд нь буюу 14 хоногт төлвөл 50 хувь хөнгөлнө”

2022-05-05

УИХ-ын чуулганы хуралдаанаар “Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл” болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Торгуулиа хугацаанд нь буюу 14 хоногт төлвөл 50 хувь хөнгөлнө. Хугацаанд нь төлөхгүй бол гадаад пасппорт, жолооны үнэмлэхийг нь сунгах, төрийн албаны шалгалтанд оруулахгүй.

Эхний удаад сануулна. Жишээлбэл, бүсээ зүүгээгүй бол эхний удаад сануулна. Дараагийн удаад торгоно.

Сүүлийн 30 жил торгуулиа төлөөгүй хүмүүс байна. Яагаад зарим нь зөрчил гаргахгүйн тулд амьдраад, зарим нь ширэнгэн ойд амьдарч байгаа мэт байна вэ?” хэмээн мэдээлэл өглөө.

Холбоотой мэдээ