
Засгийн газрын лхагва гараг бүрийн ээлжит хуралдаан үргэлжилж байна. Аялал жуулчлалыг сэргээх зорилгоор БНСУ-ын иргэдийг 2024 оныг дуустал визгүй зорчуулах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргажээ. Хуралдаанаар:
- Хаягийн мэдээллийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлэх тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
- Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх чиглэлээр авах зарим арга хэмжээ,
- Визийн шаардлагаас чөлөөлөх тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
- Концессын гэрээ цуцлах болон бусад арга хэмжээний тухай,
- Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна.