
Иргэдийн зүгээс Хүүхдийн төлөө фондын мөнгийг хорт хавдартай болон гадаадад эмчлүүлэх шаардлагатай хүүхдүүдийн эмчилгээний зардалд зарцуулах уриалгыг дэвшүүлээд буй.
Тэгвэл энэ талаар Хөдөлмөрийн нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа:
Хуульд хүүхдийн фондны мөнгийг зориулсан бүтээн байгуулалт, тэмцээнд уралдаанд амжилт үзүүлсэн хүүхдүүдийг урамшуулж санхүүжүүлэхээр тусгасан.
Хүүхдийн фондоос өвчтэй хүүхдүүдийн эмчилгээнд мөнгөн дэмжлэг үзүүлэх нь эрх зүйн хүрээнд боломжгүй. Дэмжлэг үзүүлнэ гэвэл хуульдаа өөрчлөлт оруулах хэрэгтэй.
Өнөөдрийн байдлаар хүүхдийн фондод 5.5 тэрбум төгрөг төвлөрсөн байна.
Эх сурвалж: Zarig.mn