Төрийн банкны бүх гүйлгээ 27-ны 00:00 цагаас 28-ны 12:00 цаг хүртэл түр зогсоно

Төрийн банк нь технологийн шинэчлэлт хийж байгаа тул өнөөдөр орой буюу 2021 оны 03 дугаар сарын 26-наас 27-ны өдөрт шилжих шөнийн 00:00 цагаас эхлэн 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 12:00 цагийн хүртэл /36 цаг хүртэлх хугацаанд/ Төрийн банкны цахим банк, АТМ, салбар нэгжүүд ажиллахгүй болохыг анхааруулж байна.

Технологийн шинэчлэлт хийгдсэнээр харилцагчийн мэдээллийн аюулгүй байдал сайжирч, дансны дугаарлалт олон улсын нэгдсэн дугаарлалт/IBAN/-д шилжих бөгөөд цаашид системийн найдвартай, тасралтгүй байдлыг хангах боломжийг бүрдүүлэх юм.

Иймд эрхэм харилцагч та бүхэн тус хугацаанд буюу энэ амралтын өдрүүдэд хийгдэх гүйлгээгээ урьдчилан төлөвлөхийг хүсье!

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ