Сэтгүүлч БАТДОРЖ сангийн 9 дэх уралдааны шилдгүүд тодорлоо

2022-05-03

 

  

9-р уралдааны эхний шат “Усны үнэ цэн” сэдвийн хүрээнд болж, 21 оюутан бүтээлээ ирүүлснээс 2 дахь шатанд 10 оюутан шалгарсан байна. Уралдааны тэргүүн байрт МУИС-ийн 3-р дамжааны оюутан Т.Мөнхжаргал “Усгүй Монголын цусгүй төөрөг” эссе, “Усны хомсдол, хэрэглээ” сурвалжилгаараа шалгарч, бүтэн жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэг хүртэх эрхээр шагнууллаа. Тусгай байрт МУИС, РТМУС, ХУИС-ийн дөрвөн оюутан шалгарчээ. “Сэтгүүлч Батдорж” сан өнгөрсөн 8 жилийн хугацаанд найман оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг, 40 оюутанд мөнгөн урамшуулал олгож, үүнд 26,5 сая төгрөг зарцуулаад байна.

АЛТАН ШОНХРЫН НИСЭХ ТЭНГЭР ЦЭЛМЭГ БАЙХ УЧИРТАЙ

“СЭТГҮҮЛЧ БАТДОРЖ” САН

Холбоотой мэдээ