Л.Оюун-Эрдэнэ: Дөрөвдүгээр сард хатуу хөл хорио тогтоох магадлал туйлын өндөр болсон

2021-03-26

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 3 хувийн хүүтэй зээлийн олголтын явцтай танилцаж байна.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

Эрүүл мэндийн салбарынхан өдөр болгон хөл хорио тавих ёстой, Сангийн сайд маань хөл хорио тавихгүй байх хэрэгтэй гэж орж ирдэг.  Өнөөдрийн хувьд тохиолдлын тоо нилээдгүй өндөр гарчихсан байна. Засгийн газар эцсийн мөч хүртэл иргэдийнхээ амжиргааг дэмжихийн төлөө зогсоно. Хөл хориогүй юм шиг хэрнээ хөл хориотой юм шиг сэтгэхүйтэй ажиллаж, амьдрах хэрэгтэй байна.

Урьдчилж нөхцөл байдлыг хэлнэ гэсний дагуу дөрөвдүгээр сарын эхээр, цаад талын хугацаа дөрөвдүгээр сарын 5-наас эхлэн хөл хорио тогтоож болзошгүй нөхцөл байдалд хүрч байгаа. Өдөр тутмын тохиолдол, эрүүл мэндийн салбараа сонсохгүй бол хар муйхраар явж болохгүй.

Өнөөдөр УОК-той Засгийн газрын зарим гишүүд, Улаанбаатар хотын удирдлага хамтарсан хурлыг хийж, нөхцөл байдлыг дахин үнэлнэ.

Дөрөвдүгээр сарын 5-19-ний хооронд хатуу хөл хорио тогтоох магадлал туйлын өндөр болсон.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ