Криштиану Роналду “Реал Мадрид”-д эргэн ирэхэд бэлэн байна

“Ювентус”-ийн довтлогч Криштиану Роналду улирлын төгсгөлд багаа орхиж “Реал Мадрид” руу эргэн ирж магадгүй гэж Марка мэдээллээ.

36 настай Португали хөлбөмбөгчин өөрөө насаа үл харгалзан Хааны клубт ашиг тусаа өгч чадна гэдэгтээ итгэлтэй байна. Тиймээс уг саналыг хүлээж авсан тохиолдолд авч үзэхэд бэлэн байна.

Өмнө нь Роналду Аваргуудын лигт дахин түрүүлэхийн тулд “Реал Мадрид”-д эргэн ирэхийг хүсч байгаа тухай мэдээлж байсан. Португали довтлогч 2009 оноос 2018 он хүртэл тус багт тоглож байсан.

Тэрбээр багтайгаа хамт 15 цом, түүний дотор Аваргуудын лигийн дөрвөн цомыг хүртсэн. Нэмж дурдахад тэрээр “Реал Мадрид”-ын тоглогчийн хувьд дөрвөн Ballon d’Or хүртсэн юм.

Энэ улиралд Роналду Италийн аварга шалгаруулах тэмцээнд 24 тоглолт хийж, 23 гоол оруулж (5 – торгуулийн цохилтоос), 3 гоолын дамжуулалт өгсөн.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ