Эрүүл мэндийн яамнаас ковидын 11:00 цагийн мэдээллийг зогсоолоо

2022-05-02

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн цаг үеийн нөхцөл байдлын мэдээллийг өдөр бүр 11:00 цагт албан ёсны сайт, цахим хаягт байршуулдаг. Энэ мэдээллийг өнөөдрөөс зогсоож байгааг мэдэгдлээ.

Тус яамнаас “КОВИД-19 өвчний нөхцөл байдлын хоногийн тоон мэдээллийг 2022 оны тавдугаар сарын 1-ийн өдрөөс эхлэн  ЭМЯ-ны албан хаяг болон сайтаар мэдээлэхгүй. Та уг мэдээллийг Эрүүл мэндийн статистик мэдээллийн сан 1313.mn  сайтаас авах боломжтой” гэжээ.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

Холбоотой мэдээ