Ковид-19-ээр хөнгөн хэлбэрээр өвчилсөн 373 хүн гэрээр эмчилгээ хийлгэж байна

Коронавирусийн халдвараар хөнгөн хэлбэрээр өвчилсөн хүмүүс гэрийн нөхцөлд эмчилгээ хийлгэх журам хэрэгжиж байгаа билээ. Тэгвэл өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвартай 373 хүн гэрээр эмчилгээ хийлгэж байгаа талаар ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн хэлэв.

ЭМЯ, ХӨСҮТ, Нийслэлийн эрүүл мэндийн газраас эдгээр иргэдэд өдөр тутмын хяналтыг хийж байгаа гэнэ.

Манай улсад батлагдсан тохиолдлуудын 80 гаруй хувь нь хөнгөн хэлбэрээр өвчилсөн байна. Үүнтэй холбогдуулан цаашид хөнгөн хэлбэрээр өвчилсөн иргэдийг гэрээр эмчлэх хэлбэр рүү шилжээд байгаа.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ