“Реал Мадрид”-ын ерөнхийлөгч Перес энэ жил Бенземаг Ballon d’Or авна гэдэгт итгэж байна

2022-05-02

“Реал Мадрид”-ын ерөнхийлөгч Флорентино Перес довтлогч Карим Бенземагийн энэ улирлын тоглолтын талаар өөрийн бодлоо илэрхийлжээ.

“Бензема энэ жил сайн байсан. Энэ жил тэр Алтан бөмбөгийг авах нь гарцаагүй. Тэд түүнээс үүнийг булааж авч чадахгүй” гэж Перес Movistar+-д ярьжээ.

34-р тойргийн тоглолтод “Реал Мадрид”, “Эспаньол”-ыг 4:0-ээр буулган авч, Ла лигийн аваргын түрүүгээ авлаа. Энэ улиралд Бензема “цөцгийт”-ийн төлөө 42 тоглолтод оролцож, 42 гоол оруулсан.

Холбоотой мэдээ