Ковидын вакцины паспортыг Англи, Монгол хэл дээр авах ЗААВАР

Өнөөдрийн ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр иргэд вакцин хийлгүүлсэн гэдгээ нотлох паспортыг E-mongolia сайтаар хэвлэн авах боломжтой талаар Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан мэдээлэв.

Тэрбээр “Вакцин хийлгээд хоёр дахь тун хийлгэсний дараа 14-28 хоногийн дараа дархлаа бүрэн тогтоно.

Вакцин хийлгэсэн хүмүүст олон улсын стандартад нийцсэн вакцины паспорт олгохоор ажиллаж байна. E-mongolia сайт дээр англи, монголоор гарч байгааг улам сайжруулах чиглэлээр ажиллаж байна” хэмээн ярьсан юм.

Вакцины хоёр тунгаа хийлгэн, 14-28 хоносон иргэд E-mongolia сайтад өөрийн регистрийн дугаараар нэвтрэн, КОВИД-19 хэсгээс паспортоо хэвлэн авах боломжтой. Хэлний хувьд Англи, Монгол хэлнээс сонгоно.

БНХАУ дэлхийд анх удаа вакцины паспорт нэртэй программ гаргасан билээ. Вакцинжуулалтад хамрагдсан иргэн бүр энэхүү бичиг баримтыг тусгай цахим платформ дээрээс татаж аваад гадны улсыг зорихдоо үзүүлэх боломжтой аж.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ