ШУУРХАЙ: Дөрвөн гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх боломжгүй гэж шийдвэрлэлээ

2022-04-29

УИХ энэ өдрүүдэд өөрсдийн дундаас дөрвөн гишүүнийг халдашгүй эрхийг нь түдгэлзүүлэн, хуулийнхны өмнө тавьж өгөх эсэх асуудлыг хэлэлцэж эхлээд байна. Учир нь, УИХ дахь МАН-ын бүлгийн гурван гишүүний хамт Н.Алтанхуягийг халдашгүй бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгах хүсэлтээ Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлээд байгаа юм.

УИХ-аас Хөгжлийн банктай холбоотой хэргээр Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Ё.Баатарбилэг, Н.Алтанхуяг нарыг шалгах хуулийнхны үндэслэлийг гишүүд нягтлан үзэж шийдвэрээ гаргах байх. Энэ гишүүдийн дундаас Г.Амартүвшин нь өөрөө УИХ-аас түдгэлзэн шалгуулах, ингэхдээ бусдыгаа бас шалгуулахыг уриалж байсан юм.

Тэгвэл Халдашгүй байдлын дэд хорооноос эдгээр дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх боломжгүй гэж үзжээ.

Холбоотой мэдээ