“Гэрээр эмчилгээ хийлгэж байгаа хүмүүст улсаас мөнгө төсөвлөөгүй”

2021-03-24

Өнөөдрийн ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр гэрээр эмчилгээ хийлгэж байгаа хүмүүсийн тухайд тусгайлсан эмчилгээний жор байхгүй, улсаас мөнгө төгрөг төсөвлөөгүй гэдгийг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдээллээ. Коронавирусийн халдвараар хөнгөн хэлбэрээр өвчилсөн иргэд гэрээр эмчилгээ хийлгэх журам хэрэгжиж эхэлсэн билээ. Өнөөдрийн байдлаар 306 хүнийг гэрээр тусгаарлан хяналт, тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Гэрийн тусгаарлалтын хяналтыг Нийслэлийн эрүүл мэндийн газар дүүрэг болон өрхийн эрүүл мэндийн газартай хамтран хийдэг.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ