“Монголд ирэх гадны жуулчдыг Ерөнхий сайдын мэндчилгээгээр угтаж, БОАЖ-ын сайд үдэж өгнө”

Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас өнгөрсөн 100 хоногт хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, иргэд болон сэтгүүлчдийн асуултад хариулж байна.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ:

Монгол Улс 2023 оныг аялал жуучлалын жил болгон зарласан. Яг үнэндээ Монгол Улсын тухай сонирхоё гэхээр нэг нэгдсэн платформ байдаггүй. Монголын тухай нэгдсэн цахим платформыг хөгжүүлж, зочид буудал, базуудыг нэгтэн, нэвтрүүлэхээр ажиллаж байна.

I-hotel платформыг 550 сая жуулчин орж үздэг trip.com-той холбосон гэх мэт аялал жуулчлалын үйлчилгээ, баазуудыг сурталчлах цахим платформыг хэрэгжүүлэхээр World plus, M plus-тай хамтарч ажиллаад явж байна.

Цахим виза авсан тохиолдолд тухайн e-visa авсан цахим хаягаар нь Ерөнхий сайдын “Монгол Улсад тавтай морилно уу” гэдэг мэндчилгээ очдог, хил дээрээс буцахад нь БОАЖ-ын сайдын “Монгол улсад морилсонд баярлалаа” гэх мэндчилгээгээр үдэх байдлаар цахим платформ гарахаар бэлэн болж байна.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn