Ч.Өнөрбаяр: Х.Баттулга бурхан байлаа ч АН-ын хууль ёсны дарга болж чадахгүй

С.Эрдэнэ даргатай АН-аас Хөгжлийн банк болон Х.Баттулгын талын АН-тай холбоотой мэдээлэл хийлээ.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр:

УИХ-ын дөрвөн гишүүнийг түтгэлзүүлэх ажил нь эрх баригч намын жүжиг байсан. Хөгжлийн банкнаас баахан жагсаалт гарч ирсэн.

Намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нь хайр найргүй тэмцэнэ гэсэн. Цоортой уутанд элс тогтдоггүй адил 20 хүнээс сүүлдээ гурван гишүүн л үлдлээ.

Энэ гурван гишүүний асуудал ч бүдгэрэх байх. Бүрэн эрхийг нь түтгэлзүүлэх гурван гишүүн тэр мөнгийг нь “2020 оны сонгуульдаа өгсөн” гэсэн сураг байна.

Хөгжлийн банк, төрийн өмчит газруудаас мөнгө босгож сонгуулиа хийсэн байна.

Хууль бус сонгуулиар сонгогдсон хууль бус  даргыг бурхан байсан ч АН-ын даргаар бүртгэх боломжгүй. УДШ-ээс бүртгэсэн дүрмийн дагуу шинэ зохион байгуулалтад орно. Ардчилсан улсад хуулиас дээгүүр хэн ч байж болохгүй.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn