Н.Сугар: Нийслэлийн 10 байршилд нэгдүгээр эгнээний камер ажиллаж, өдөрт 2000 зөрчил бүртгэгдэж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өчигдөр /2022.04.26/ “Улаан бал” нэвтрүүлэгт шууд ярилцлагын үеэр “Улаанбаатар хотын автозамын нэгдүгээр эгнээгээр явсан машиныг хянадаг камер ажилладаг юм байхгүй” хэмээсэн.

Үүнд НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар дараах тайлбарыг өглөө:

Нийслэлийн 10 байршилд нэгдүгээр эгнээний камер ажиллаж байна. Өдөрт 2000 орчим зөрчил бүртгэгддэг. Нэгдүгээр эгнээгээр зорчихгүй байхыг анхааруулж байна. Улаанбаатар хотын замын ачаалал хэтэрсэн энэ үед замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалж байна.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn