Завхан аймгийн Тосонцэнгэл суманд хатуу хөл хорио тогтоолоо

Өвөрхангай аймгийн Хужирт сумын Сэмжид сувилал халдварын голомт болсонтой холбогдуулан судалгаа гаргахад Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 2 иргэн 2021 оны 3 сарын 14-21-ний өдрүүдэд тус сувилалд амарсан байна.

Дээрх 2 иргэнээс 2021 оны 3 сарын 22-ны өдрийн 20:00 цагийн үeд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад 1 иргэний хариу эeрэг гарлаа. Иймд аймгийн Онцгой комиссын Шуурхай штаб яаралтай хуралдаж, сумын Засаг даргын захирамжаар Тосонцэнгэл сумаас орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаад байна.

Ойрын болон дам хавьтлуудыг тогтоож 26 иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад сөрөг гарсан бол 16 иргэний PCR шинжилгээний сорьцыг өнөөдөр ХӨСҮТ-рүү тээвэрлэлээ. PCR шинжилгээний хариу гартал Тосонцэнгэл суманд хатуу хөл хорио тогтоож, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоолоо.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ