Халдвар авсан гэр бүл гэртээ зочид урин, Наурызын баярыг өргөн дэлгэр тэмдэглэсэн байна

2021-03-23
Дархан-Уул аймагт “Ковид-19”-ийн нийт долоон тохиолдол батлагдлаа.
Өчигдөр буюу 3-р сарын 22-ны өдөр халдварын 3 тохиолдол батлагдаад байсан бол өнөөдөр нэмж 4 тохиолдол батлагдсанаар нийтдээ “Ковид-19”-ийн 7 тохиолдол шинжилгээгээр илэрлээ.
Өвөрхангай аймгийн “Сэмжид Хужирт” сувилалд эмчлүүлж байгаад гуравдугаар сарын 12-нд Дарханд ирсэн гэр бүлийн хоёр иргэнээс коронавирусийн халдвар илэрчээ.
Тухайн гэр бүлийн хоёр иргэний ойрын хавьтлын 139 иргэн байгаа бөгөөд тэднийг тусгаарлан шинжилгээнд хамруулах ажил хийгдэж байна. 139 хүнээс ес нь Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт байгаа юм.
Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал “Гуравдугаар сарын 12-нд ирж, халдвар авсан нь батлагдсан нэг гэр бүлийн хоёр иргэний сүүлийн 14 хоногий маршрут нилээн өргөн хүрээг хамарч байна.
Гуравдугаар сарын 22-ны өдөр гэртээ зочин урьж, айлд зочилж, Наурызын баярын өргөн дэлгэрээр тэмдэглэсэн байна” хэмээн ярив.
Эх сурвалж: Дарханы DBS-TV
gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ