Хятадад шувууны томуугийн H3N8 халдварын анхны тохиолдол бүртгэгджээ

2022-04-27

БЭЭЖИН, 4-р сарын 27 – Хэнань мужид шувууны H3N8 томуугаар хүн халдварласан анхны тохиолдол бүртгэгдлээ гэж БНХАУ-ын Эрүүл мэндийн улсын хорооноос мэдээллээ.

Өвчтэй хүн нь Жумадиан дүүрэгт амьдардаг дөрвөн настай хүү байсан гэж тэмдэглэжээ. Өвчний шинж тэмдэг илрэхээс өмнө хүүхэд шувууны аж ахуйд шувуутай харьцаж байсан бөгөөд зэрлэг нугас мөн байшингийн ойролцоо олдсон байна. Дөрөвдүгээр сарын 5-нд хүүд халууралт зэрэг анхны шинж тэмдэг илэрч, биеийн байдал нь муудсаны улмаас дөрөвдүгээр сарын 10-нд эмнэлэгт хэвтсэн байна. Дөрөвдүгээр сарын 24-нд шинжилгээ хийсний дараа хүүхэд H3N8 халдвартай болох нь тогтоогдсон.

“Мэргэжилтнүүдийн урьдчилсан дүгнэлтээр томуугийн H3N8 вирүс нь шувууны гаралтай бөгөөд урьд нь хүнд үр дүнтэй халдварлах чадваргүй байсан. H3N8 вирус нь дэлхий даяар адуу, нохой, шувуу, далайн хав зэрэгт илэрсэн ч хүнд халдсан тохиолдол гараагүй байна. H3N8-ийн халдвар нь ийнхүү хүмүүст бүртгэгдсэн” гэж мэдэгдэлд дурджээ.

Энэ вирусын халдвар их хэмжээгээр тархах эрсдэл бага байна гэж БНХАУ-ын Эрүүл мэндийн улсын хорооноос мэдэгдэв.

Холбоотой мэдээ