УБЕГ-аас Т.Ганболд, Х.Янжингаажид нарын гэрлэлтийг “хууль бус” гэж үзэн цуцалсан гэлээ

2022-04-27

УБЕГ-аас иргэн Т.Ганболд,  Х.Янжингаажид нарын гэрлэлтийн мэдээллийг устгасан гэх мэдээлэлд тайлбар хийлээ.

УБЕГ-ын төлөөлөл “Тухайн гэрлэлт 2016 онд бүртгэгдсэн байна. Мэдээлэл устаагүй, харин гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж шийдвэрлэсэн. Баримт бичиг дутуу, хуульд заасан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд гэрлэлтийг хууль бус буюу хүчин төгөлдөр бус гэж үздэг. Гэрлэх хүслээ өөрийн биеэр илэрхийлсэн байх, өөрийн биеэр бүртгүүлсэн байх, баримт бичгийг бүрдүүлсэн байх болон гэрчтэй байх ёстой гэж хуульд заасан байдаг” гэлээ.

2021 оны арваннэгдүгээр сард гэрлэлтийн бүртгэлийг хүчингүй болгуулах хүсэлтийг иргэн Т.Ганболдын зүгээс гаргажээ.

Иргэн Т.Ганболдын ирүүлсэн “хэзээ ч өөрийн биеэр гэрлэлтээ бүртгүүлж байгаагүй, энэ гэрлэлт бол хууль бус”  гэсэн гомдол мэдээлэлд үндэслэж, шалгаад хяналтын улсын байцаагч  гэрлэлтийг хүчингүй болгосон байна.

Холбоотой мэдээ