Д.Сумъяабазар: Дүүжин тээврийг LRT хөнгөн галт тэрэгтэйгээ уялдуулж хийнэ

Хотын дарга Д.Сумъяабазар “Улаан бал” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа нийслэл хотын нийтийн тээврийн шинэчлэлийн талаар дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Энэ жил 591 автобусыг шинээр авна. Автобусны богино эргэлтийн үйлчилгээг үнэгүй болгоно гэж бодож байгаа.

Дүүжин тээврийг LRT-тай уялдуулж хийнэ. Дүүжин тээврийг Баянхошуунд явуулах нь зохимжгүй гэж үзэж байгаа. Францын талтай манай мэргэжилтнүүд маань суусан. ТЭЗҮ нь гараагүй байгаа. Дүүжин тээврийн асуудлыг УИХ-аар орж баталсан, хоёр улсын хоорон дахь хэлэлцээрийг соёрхон баталсан. Францын талаас нь над руу байнга ярьж байна.

Тухайн үед хөрөнгө мөнгө багатай болохоор нь тэгж шийдсэн байх. Аргаа ядсан л арга.

Зогсоосон. Францын талаас улс төрийн шахалт орж ирээд байхад би яах вэ. Улс төрийн шахалтанд ороод байна. Манайх чинь бас гуравдагч хөршийн бодлоготой.

Усан тээврийн хувьд тэр дарга мөрөөдлөө ярьчихсан юм шиг байна лээ. Мөрөөдөл гэж байлгүй яахав” гэлээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn