АНУ, Европын Холбоо, Их Британи, Канад улсууд Хятад улсын эсрэг хориг арга хэмжээ авлаа

АНУ, Их Британийн эрх баригчид ЕХ-ны араас Шинжааны бүс нутагт хүний эрх зөрчигдөж байгаа шалтгаанаар Хятадын зарим албан тушаалтнуудын эсрэг хориг арга хэмжээ авахаа зарлажээ.

Тодруулбал, Шинжааны Олон нийтийн аюулгүй байдлын товчооны дарга Чэнь Мингуо, Шинжааны Намын хорооны нарийн бичгийн даргын орлогч Ван Жунжэн нарын эсрэг хориг арга хэмжээ авчээ.

Мөн Европын Холбоо, Их Британи, Канад улсууд ижил арга хэмжээ аваад байна.

НҮБ болон хүний эрхийн байгууллагуудын мэдээлснээр өнөөдөр Шинжаанд нэг сая орчим муслим үндэсний цөөнхийн төлөөлөл тусгай хорих ангиудад хоригдож байгаа гэдэг.

Хоригдлуудыг эрүүдэн шүүх, албадан хөдөлмөр эрхлүүлэх, үргүй болгох ажиллагааг эрх баригчид зохион байгуулдаг гэсэн мэдээлэл бий.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ