Хашаандаа ЭКО амины орон сууц барих айл өрхүүдэд 18 сая төгрөгийн буцалтгүй тусламж олгоно

2021-03-23

Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Монголын Банкны Холбоо, ТоС Холбоо(Монголын тогтвортой санхүүгийн холбоо ) хамтран хэрэгжүүлж буй “Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцыг санхүүжүүлэх туршилтын төсөл”-ийг 2020 онд эхлүүлсэн билээ.

Төслийн хүрээнд хашаандаа эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд хор нөлөө багатай амины орон сууцыг барих хүсэлтэй 40 айлд 18 сая төгрөгийн буцалтгүй тусламж олгох юм.

Өнгөрсөн жилийн хугацаанд 11 айл хамрагдаад байгаа бол энэ жил 29 байшинд олгохоор иргэдийн хүсэлтийг авч эхэлжээ.

Одоо гэр хороололд баригдаж буй байшин нь барилгын норм, дүрэмд зааснаас 4 дахин дулааны алдагдалтай бол эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц нь тухайн нормыг 20 хувиар давуулан биелүүлж байгаа юм.

Эрчим хүчний хэмнэлттэйгээс гадна ус, бохирыг нь шийдсэн 13 загвараас сонгох боломжтой.

Нарны хавтан нэмж тавьснаар огт эрчим хүч хэрэглэхгүй байх боломжтой гэдгийг “Сакура” компанийн захирал н.Ганбаа онцолж байлаа.

Нийт байшингийн өртгийн 30 хүртэл хувь буюу 18 сая төгрөгийг төсөл хэрэгжүүлэгч талаас олгож, 10 хувийг айл өрх гаргаж, үлдсэн 60 хувьд нь жилийн 6-12 хувийн хүүтэй 15 жилийн хугацаатай зээлд хамрагдах боломжтой юм.

Төсөлд хамрагдах айл өрхүүдэд тавигдах шаардлага:

  • Улаанбаатар хотын гэр хороололд байнга оршин суудаг,
  • Газраа өмчилсөн эсвэл зээл авах хугацаанд эзэмших эрхтэй байх,
  • Сууцны үнийн 10 хувьтай тэнцэх урьдчилгаа төлбөрийг гаргах чадвартай байх,

Хэрхэн хамрагдах вэ?

  • Дээрх шаардлагыг хангасан бол  дурын банк руугаа/Худалдаа хөгжлийн банк, Төрийн банк, Голомт банк8 Хасбанк, УБ хотын банк, Капитрон банк, Тээвэр хөгжлийн банк/ аль холбогдож зээл авах боломжтой эсэхээ тодруулна.
  • Хэрвээ боломжтой гэсэн хариу өгвөл барилгын компаниудтай холбогдож загвар байшингуудтай танилцаж сонголтоо хийнэ.
  • Ингээд барилгын компани газар дээр нь очин үнийг тогтоож, банкнаас зээлийн шийдвэр гарсан тохиолдолд 18 сая төгрөгийн буцалтгүй тусламж өгч барилгын ажлыг эхлүүлнэ.

Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж болон дараахь утаснаас лавлана уу.

Тогтвортой Санхүүгийн Холбоо: 8090 3400

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ