Багшийн ёс зүйн кодтой болж, түүнд суурилсан санхүүжилтын системийг нэвтрүүлнэ

2021-03-23

Монгол Улсын хэмжээнд 198 мянган төрийн албан хаагч байна. Тэдний 92 мянга нь буюу 48 хувь нь Боловсрол, Шинжлэх Ухааны салбарт ажиллаж байгаа юм. Тиймээс төрийн албаны шинэчлэлийг манай салбараас эхлүүлэх нь илүү үр дүнтэй талаар Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, Удирдлагын Академийн захирал Д.Сүрэнчимэг нартай ярилцлаа.

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ТУХАЙД…

Төрийн албаны шалгалтад тэнцсэн иргэдийг төгссөн сургуулиар нь ангилж үзжээ. Эндээс сургуулиудын сургалтын чанар бэлхнээ харагдаж байна. Хамтарсан ажлын хэсэг байгуулан багшийн ёс зүйн кодыг загварчлах ажлыг хамгийн эхэнд хийхээр тохиролцлоо. Үр дүнд суурилсан санхүүжилтийн системийг нэвтрүүлэхдээ энэ кодыг нэг шалгуур үзүүлэлт болгох, гадаадад төгсөөд ирсэн мэргэжилтнүүдийг төрийн албаны шалгалтаар уялгүй гэрээгээр, адилтган дүйцүүлэх зарчмаар боловсролын салбарт ажиллуулжшинэ салхи оруулах боломжийг судлахаар болов.

УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ТУХАЙД…

Боловсрол, Шинжлэх Ухааны салбарын 300 гаруй удирдах ажилтныг сургах боломж Удирдлагын академид байна. Нэмээд 16-40 цагийн богино хэмжээний сургалтуудад удирдах ажилтнуудыг хамруулах чиглэлээр хамтарч ажиллахаар боллоо. Улсын хэмжээнд 1400 орчим цэцэрлэг, 800 орчим сургууль байдаг. Нийтдээ БШУ-ны салбар 2400 орчим удирдах ажилтантай. Тэдний чадавхийг сайжруулах чиглэлд хамтарна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • ёо инээд хүрчихлээ гадаадад сурах гэж 5-6 жил асар их мөнгө цаг хугацаа зарцуулчхаад   500 мянган төгрөгний багш хий гээд бгаа юм уу гадаадын компанид ажиллаад 1 сая 500 мянгаас эхэлдэг ажилд ордог  юм бгаа биз  дээ  АЙМАААР цалинтай байж болиорой хөөш   тэнэг үүүд ээээээээ  ха ха элэг хатлаа

Холбоотой мэдээ