В.Зеленський: Украин дайнд ялах нь цаг хугацааны л асуудал

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський ээлжит видео мэдэгдэлдээ “Энэ дайн Оросын ялагдлаар, Украинчуудын ялалтаар дуусна” гэж мэдэгдлээ.

Тэрбээр “Тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж буй дайн гурав дахь сардаа үргэлжилж байна. Дайн анх эхлэхэд дэлхий дахин биднийг долоо хоног тэсэхгүй гэж байсан. Зарим нь гуравхан өдөр тэснэ гэж байсан.

Өнгөрсөн хугацаанд ОХУ Украины эсрэг 110-аас илүү тооны пуужинг хөөргөсөн байна.

ОХУ дайныг дэмжиж, эрх чөлөөт ертөнцийн эсрэг зогсохын тулд асар их хөрөнгө зарцуулж, Оросыг хөгжүүлэх бүхий л зүйлийг иргэдээсээ хулгайлж, энэ хүчин чадлаа хөршүүдийнхээ амьдралыг сүйрүүлэхэд чиглүүлж чадах улс.

Гэвч түүх бидэнд хичээл заасан.

Хэрвээ чи мянган жилийн рейх /Фашист Германы эзэнт гүрэн/ байгуулах гэж байгаа бол ялагдана.
Хөршүүдээ устгахаар төлөвлөж байвал ялагдана.
Хуучин эзэнт гүрнийг сэргээмээр байгаа бол ялагдана.
Украинчуудын эсрэг зогсвол мөн л ялагдах болно.

ОХУ-ын эсрэг тавигдсан улс орнуудын хориг арга хэмжээ нь аль хэдийн ирээдүйг нь үгүй хийсэн. Харин Украин олон улсын зэвсэг, санхүүгийн, улс төрийн дэмжлэгийг авсаар байна” гэж хэлжээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn