Хөдөө орон нутгийн иргэдэд 3%-ийн хүүтэй ипотекийн зээл олгоно

УИХ-аар 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон түүнийг дагаж нийгмийн даатгалын сангийн тухай, Ирээдүйн өв сангийн тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах төслүүдийг хэлэлцэж байна. Өчигдөр УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаан дээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа ипотекийн зээлийг орон нутагт гурван хувь болгоно гэж мэдэгдлээ. Энэ талаар тэрээр “Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, хөдөө, орон нутагт тогтвор суурьшилтай амьдарч, бизнес эрхлэх таатай нөхцөлийг үе шаттай бүрдүүлэх үүднээс гурван хувийн ипотекийн зээлийг урьдчилгаа төлбөрийн таатай нөхцөлөөр олгож, хөдөө, орон нутагт бизнес эрхлэхэд эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээл, татварын ялгавартай бодлогоор дэмжинэ” гэж мэдэгдлээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn