Солонгосын YTN телевиз: Монголчууд ковидыг ялж, энгийн амьдралын хэв маягтаа шилжлээ

2022-04-25

БНСУ-ын YTN телевиз Монгол Улсыг ковидыг амжилттай даван туулж буй талаар онцолжээ.

Тус телевиз нь “Мутацилагдсан вирусийн улмаас ихсээд байсан халдварын тохиолдол мэдэгдэхүйц буурч эхэллээ.

Хэд хэдэн удаа хатуу хөл хорио тогтоосон тус улсын насанд хүрэгчдийн 90 гаруй хувь нь вакцины хоёр дахь тунд хамрагдсанаар бүх хязгаарлалтыг цуцалж, өдөр тутмын амьдралдаа эргэн орохыг зарлав. Үүний үр дүнд амны хаалт зүүх үүрэг зэрэг улсын хэмжээнд тавьсан ихэнх хязгаарлалтыг цуцалж, сүүлийн хоёр жилийн хугацаанд анх удаа хилээ өргөн нээлээ.

Монголчууд энгийн амьдралын хэв маяг руу орсон бөгөөд хасах дөрөв хүртэл унаад байсан 6 хувь хүртэл өсөх хандлагатай байна” хэмээн мэдээлжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ