
УИХ-ын гишүүн Б. Баярсайхан нийслэлийн түгжрэлийг бууруулна гэж буй хөнгөн галт тэргмйн төслийг дэмжихгүй байгаагаа илэрхийлэв.
Үүний оронд төсөв мөнгө бага зарцуулах энгийн шийдлийг нэвтрүүлэх нь зүйтэй гэлээ. Мөн гэр бүлийн гишүүд дундаа нэг машин унаж байгаа нь түгжрэлд нөлөөлж байна гэв.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:
Нэгэнт автомашины тоо олон болсон тул тэгш, сондгойгоор зорчуулах нь зүйтэй. Гүүрэн байгууламжуудыг явган хүний алхах замтай болгох зэрэг төсөв шаардлагагүй шийдлүүдийг нэвтрүүлэх хэрэгтэй.