ШУУРХАЙ: Шинээр 210 тохиолдол бүртгэгдлээ

2021-03-22

Өнөөдөр (2021.03.22) улсын хэмжээнд шинээр 210 тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс 206 нь Улаанбаатар хотод, гурав нь Хөвсгөл аймагт, нэг нь тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэнээс батлагджээ.

Үүнээс 25 хүний халдварын эх уурхайг тодорхойлохоор ажиллаж байна. Эдгээр халдварын эх уурхай нь тодорхойгүй тохиолдлууд нь:

  • БЗД- 5, 11, 15
  • СБД-  7
  • БГД- 4, 5, 11, 20, 24, 25
  • ХУД-  1, 11, 17, 18
  • ЧД- 5, 17
  • СХД- 9, 14, 26 хороодод байршилтай байна.

Ийнхүү улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 5186 боллоо.

Шинээр халдвар авч буй иргэд болон вакцинжуулалтад хамрагдаж буй иргэдийн тоо урвуу хамааралтай байж дархлаажуулалт үр дүнтэй болно гэдгийг эрдэмтэд онцлоод буй.

УОК-оос өдөрт бүртгэгдэж буй халдварын тохиолдлын тоо 200 давбал хөл хорио тогтоохоос өөр аргагүй гэдгээ мэдэгдээд буй.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ